Л.Энх-Амгалан: Гадаадад суралцаж байгаа зарим оюутан амиа хорлоход хүрлээ Л.Энх-Амгалан: Гадаадад суралцаж байгаа зарим оюутан амиа хорлоход хүрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Гадаадад суралцаж байгаа зарим оюутан амиа хорлоход хүрлээ

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулахдаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Анхны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг юм.

АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаан дахь бүх баримт бичгийг шалгаж эхэлсэн. Бид нийгмээрээ нэг хүнийг эцэг эхийнх нь албан тушаалаар харлуулж болохгүй. Шүгэл үлээхдээ ил тод мэдээлэлдээ үндэслэсэн, шударга үнэлэлт дүгнэлт өгөөсэй л гэж хүсэж байгаа. Эрүүл саруулаар үнэлэлт дүгнэлт өгөх цаг хугацаа ирсэн байна.

Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.

997 оноос хойшх бүх сайд нарын тушаал, шийдвэрийг ил тавьсан. Сүүлийн үед гадаадад сурч байгаа оюутан, хүүхдүүд, тэдний эцэг эх утсаар хандаж "Цаашдаа сурах хэрэг байна уу" цаашлаад хүүхэд нь амиа хорлох талаар ч ярьж байна гэдгийг хэлсэн. Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647410
0 эможи

элбэг
2023-05-25 08:19
Яасан хямдхан амь бэ. үнэн шудрагаар зээлд хамрагдсан бол сурч ирээд төлбөрөө төлөхөд болно биз дээ мөнгөнөөс хямдхан амь бас байна аа мөн айлгах юмаа олох л юмдаа
Зөв
2023-05-24 19:59
Хүүхдүүдээ амиа хорлох хэмжээнд хүргэж байгаа хулгайчид хохоь нь. Жирийн ардын хүүхдүүдэд хэзээч ийм боломж олдодгүйл байхгүй юу. Мөнгий нь төлүүл. Төгсөж ирээд, мэргэжлээрээ ажилласан хүн нэг ч байхгүй байгаа даа
ЗОЧИН
2023-05-24 19:55
Үе үеийн сайд нарын ажлаа хийж мэддэггүй, тэнэгүүдийн хийж байгаа ажил. Ийм л боломжуудыг гаргах гэж хулгайчууд төрийн алба, гишүүн болох гэж үхэн хатан зүтгэж байгаа юм
ЗОЧИН
2023-05-24 19:53
Эцэг эх нь хулгайч, худалч, төрийн мөнгө идсэн бол хүүхдүүд нь ичих хэрэгтэй. Эцэг эхийнхээ хийсэн үйлдлээс ичиж байгаа бол зөв л байна. Төрийн хулгайчууд үр хүүхдүүдээсээ ичээсээ. Хулгай хар мөртэй......
Иргэн
2023-05-24 19:52
Гишүүд дотроосоо овоо гайгүй нь гэж үнэлдэг байлаа,ёстой орон гарантаж өгч байх шив дээ
keyboard_arrow_up