Л.Оюун-Эрдэнэ : Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье Л.Оюун-Эрдэнэ : Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ : Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "5Ш" ажиллагааг явуулж олон жил далд, нуугдмал эдийн засаг болон хувирсан "тусгай сан"-гуудын мэдээллийг олон нийтэд задлаад байгаа билээ. Ингэснээр иргэд, олон нийтийг бухимдуулах, тэдний төсөөлснөөс ч өөр дарга нарын нийгэм тогтсон байсан нь шүүмжлэлийг дагуулаад буй. 

Бухимдсан, итгэл алдарсан иргэд ҮХОӨ-ийг эсэргүүцэж, авлига хээль хахууль УИХ-ын гишүүдээ дагаад нэмэгдэнэ хэмээн санал, шүүмжлэлээ илэрхийлж буй. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ард иргэддээ хандан "Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье. Гэхдээ ил болоогүй бол системийн авлига хичнээн олон жил бидний боломжийг шимэгчлэн хулгайлах байсныг хэн ч таашгүй. Өнөөдөр бид сонсохыг, итгэхийг хүсэхгүй үнэнтэй нүүр тулж байгаа ч, нөгөө талдаа бүх зүйл ил тод, нээлттэй, цаашид олны хяналтан доор явах суурь тавигдана гэж найдаж байна. Одоо цаашид өшөө ч олон хулгай, далд эргэлдэх тэрбум тэрбумын авлигыг сөхөж гаргаж ирнэ. Далд байсан зүйл ил болж, хяналттай болно гэдэг нийгмийн сайн үзэгдэл юм" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647465
3 эможи

Зочин
2023-05-26 12:25
Наадах ажлаа ХУУЛЬ ЗҮЙН сайдад хариуцуулчих аа.Үндсэн ажил чинь хоцорлоо шүү.Нийгэм ядуурч мухардал ихсэж байна.Бүр ажилласаар байгаад ядууралд ордог жишиг тогтлоо. Популизмээр ард түмэн чинь хоол олж идэхгүй нь тодорхой шүү
Зочин
2023-05-26 11:51
Сайн бна, зоригтой ажиллаарай ард түмэн чиний талд 100 хувь байгаа шүү...
зочин
2023-05-26 08:26
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
keyboard_arrow_up