С.Бямбацогт: Улс төрчдийн хүүхдүүд тэтгэлгээр сурч болно. Энэ бол хүний эрх С.Бямбацогт: Улс төрчдийн хүүхдүүд тэтгэлгээр сурч болно. Энэ бол хүний эрх
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Улс төрчдийн хүүхдүүд тэтгэлгээр сурч болно. Энэ бол хүний эрх

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа зарлав.

Тэрбээр " 

Сургалтын тэтгэлгээр суралцсан мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгоно. Мөн төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна.

ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийн зардал ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.

Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. 

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий.

Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Ер нь улс төрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн юм бол байхгүй. Гол нь гэрээний үүрэг, журмаа биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй.

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай байдлаар баталж ирсэн. Тиймээс одоо энэхүү журмыг сайд батална." гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647512
1 эможи

Зочин
2023-05-27 21:51
ГЭХДЭЭ АН-ЫН ДАРГА ГАНТӨМРИЙН ТЭНЭГ ЭРВАА ХҮҮХЭН ШИГ ТЭНЭГҮҮД АРДЫН ХҮҮХДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАХ ҮНЭНГУТАМШИГ
Зочин
2023-05-27 21:49
Гэхдээ ГАНТӨМӨРИЙН ЭРВАА ШИГ БАЙЖ ХҮНИЙ БОЛОМЭИЙГ
keyboard_arrow_up