ЭМДС Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг байршуулж байжээ ЭМДС Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг байршуулж байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДС Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг байршуулж байжээ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Шилэн ажиллагааны хүрээнд төрийн оролцоо бүхий тусгай сангуудыг мэдээлэл нээлттэй болгосоор байна.

Тухайлбал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан 2018-2022 оны санхүүгийн зарцуулалтын байдлыг нээлттэй байршуулсан юм. 

Тэгвэл 2018 онд тус сангаас Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг, харилцах дансанд 3.8 тэрбум төгрөг байршуулж байжээ.

Энэ нь 2018-2022 оны хооронд банканд байршуулсан мөнгөн хөрөнгийн 5.64 хувийг эзэлж буй юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд байршиж байсан мөнгөн хөрөнгө тус банк дампуурснаар эрсдэлд ороод байсан.  Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Капитал банкийг татан буулгаснаас хойш гурван жилийн хугацаанд төрийн 26 байгууллагын 108.7 тэрбум төгрөг, ААН, иргэдийн 130.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулаад байна. Үүнээс ЭМДС, НДС-ийн өр төлбөрөөс мөнгөн хөрөнгөөр 16.6 тэрбум, хөрөнгөөр 61.5 тэрбум нийт 78.1 тэрбум төгрөгийг барагдуулсан гэж мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647563
1 эможи

keyboard_arrow_up