ШИЛЭН: Хан-Уул дүүрэг сүүлийн 10 жил, Налайх 3 жилийн газрын мэдээллээ ДУТУУ ирүүлжээ ШИЛЭН: Хан-Уул дүүрэг сүүлийн 10 жил, Налайх 3 жилийн газрын мэдээллээ ДУТУУ ирүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛЭН: Хан-Уул дүүрэг сүүлийн 10 жил, Налайх 3 жилийн газрын мэдээллээ ДУТУУ ирүүлжээ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газраас Шилэн ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал 6 тусгай сан болон 9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн үе үеийн Засаг даргын захирамжаар олгосон газар олголтын мэдээллийг ил болгожээ. Тодруулбал, нийт 310503 газар олголтын мэдээллийг ил болгожээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “  Өнгөрсөн долоо хоногт долоон дүүргийн засаг даргын мэдээлэл ирсэн байсан. Шаардаж, мэдээлэл авсны үндсэн дээр үлдсэн өнөөдөр нээлттэй болгож байна.

Үүнд, 2000-2023 онд олгосон:

  • Чингэлтэй дүүргийн 35049
  • Баянзүрх дүүргийн 86051
  • Сүхбаатар дүүргийн 51477
  • Баянгол дүүргийн 10744 газрын мэдээлэл ил болжээ.

Харин Багануур дүүргийн хувьд 2000-2021 онд олгосон 10487 газар буюу сүүлийн 2 жилийн газар олголтын мэдээлэл дутуу.

Налайх дүүрэг сүүлийн 3 жилийн мэдээллээ дутуу ирүүлсэн.

Хан-Уул дүүргийн хувьд 10 жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй. Харин Сонгинохайрхан дүүргийн газрын мэдээлэл бүрэн ирж дууссан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647567
0 эможи

Ard
2023-05-29 12:59
Ямар дуудлага худалдаагаар авсан улсад хичнээн сая доллор орсонын үз лалруудаааа
keyboard_arrow_up