Д.Амарбаясгалан: ҮАБЗ-өөс зөвлөснөөр ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх хуулийг хэлэлцлээ Д.Амарбаясгалан: ҮАБЗ-өөс зөвлөснөөр ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх хуулийг хэлэлцлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: ҮАБЗ-өөс зөвлөснөөр ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх хуулийг хэлэлцлээ

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэв. Гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад ороод байсан. Энэ нь 1992 оноос хойш анх удаа болсон үзэгдэл байв.

Харин тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2022 онд 4.8 хувь болж, эдийн засаг өссөн. 2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого даван биелсэн. 

Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байгаа гэх үр дүн гарсан. Мөн үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон.

Мөн төрийн албан хаагчдын цалин хангамж болон чанарыг сайжруулах чиглэлээр ЗГ ажиллаж байгаа. ҮАБЗ-өөс ийт ажиллах хүчний 15-аас дээшгүй хувь нь төрийн албан хаагч байх зөвлөмж өгсөн. Иймд төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөр ЗГ хэлэлцсэн." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647714
0 эможи

keyboard_arrow_up