Шадар сайд С.Амарсайхан Туркын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байна Шадар сайд С.Амарсайхан Туркын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Туркын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байна

2023 оны 6 сарын 04

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоганы Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд С.Амарсайхан оролцож байна.

Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр мөн оролцжээ.

Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхийн буюу 50%+1 санал аваагүй тул 5 дугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.

Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлнэ. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны 5 дугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647772
0 эможи

keyboard_arrow_up