Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих ШИНЭ ТӨСӨЛ хэрэгжүүлнэ
2023 оны 6 сарын 16
“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.
- Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх
- Тариалалт, ургац хураалтын дараах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний ногооны чанарыг сайжруулах
- Хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тасралтгүй дотоодоос хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэлэг технологи нэвтрүүлэх
- Ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648208
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: