Х.Булгантуяа: Лхагва гарагт хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг хэрхэн авах мэдээллийг хүргэнэ Х.Булгантуяа: Лхагва гарагт хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг хэрхэн авах мэдээллийг хүргэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Булгантуяа: Лхагва гарагт хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг хэрхэн авах мэдээллийг хүргэнэ

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна.

Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна.

Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг авах юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө хүүхдийн төлөө санд хандивлах иргэд хүүхэд бүр дээрээ хүсэлтээ гаргана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. 

Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648209
1 эможи

Зочин
2023-06-17 11:05
zugeer dans ruu ni hii za
keyboard_arrow_up