“4 их наядын хохирол учруулсан хэрэгт Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон нарыг АТГ-т шалгаж байна“ “4 их наядын хохирол учруулсан хэрэгт Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон нарыг АТГ-т шалгаж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“4 их наядын хохирол учруулсан хэрэгт Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон нарыг АТГ-т шалгаж байна“

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр төрийн өмчийг хувьчилж авсан, концессын гэрээгээр эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд зорилгынхоо үйл ажиллагаа явуулсан уу, хэр хэмжээний хохирол учруулсан бэ, нөхцөл байдал ямар байна вэ зэрэг асуудлыг ярилцав. 

Энэ үеэр  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга "Өнгөрсөн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр эрүү болон иргэний хоёр асуудал яригддаг. Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, 4 их наяд төгрөг учирсан гэж ярьдаг. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг шалгагдаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648316
2 эможи

Зочин
2023-06-21 10:28
Нүүрсний хулгайгаа гөлөг төөрүүлэх гэсэн санаа МАН .
Зочин
2023-06-21 09:39
нүдээ олж дээ
Зочих
2023-06-20 15:15
Сайн шалгаж үзээрэй.Ард түмэний хөрөнгө боломжийг хулгайлж ХӨРӨНГӨЖСӨН ХУЛГАЙ нар цацдаггүй ХАНАДАГГҮЙ новшнууд
ИРГЭН
2023-06-20 13:01
ЭЛБЭГДОРЖ Орхон Пүрэвтүшин/Элбэгдоржийн Нутгын ТАВИУЛ/ НАРЫГ БАРЬЖ ШАЛГААЧ .Их наядаар хулгайлаад гадаадад хошгируулаад @явж байх. .талх хиам утас хулгайлаад 5-10 жил хоригдох шударга биш бна. Элбэгдорж тэргүүтэй хулгайчид их наядаар хулгайлаад зүгээр байгаа бол шоронгийн бусад бүх хулгайчдыг суллаж ардын ядуучууд ялгаварлагдах учиргүй.
keyboard_arrow_up