Л.Энх-Амгалан: Нэг ангид 45-аас илүү хүүхэд суралцахгүй Л.Энх-Амгалан: Нэг ангид 45-аас илүү хүүхэд суралцахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Нэг ангид 45-аас илүү хүүхэд суралцахгүй

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд гурван ээлжээр суралцах эрсдэл үүсээд буй нөхцөл байдалд дунд болон урт хугацааны шийдлийг хэлэлцлээ.

Жил бүр 70 мянга гаруй 6 настан шинээр элсэн ороход 12-р ангийн 35 мянган хүүхэд төгсдөг ба хүүхдийн тоо, ачаалал 35 мянгаар нэмэгддэг тул гурван ээлжид орох эрсдэл үүсдэг. Жилд шинээр 20 сургууль ашиглалтад ороход шинэ хүүхдүүдийн 40 хувийг л хангахаар байгаа юм.

2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33314 сурагч, 17 аймгийн 34 сургуульд  4379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул зургаан шийдлийг гаргалаа. Үүнд:

  • Сургуулиудад шинээр өргөтгөл хийх, барилгын ажлыг эрчимжүүлэх
  • Банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалттай ашиглах
  • Хамран сургах тойргийг шинэчлэх, нэг ангид 45-аас дээшгүй сурагчтай байх
  • Их дээд сургуулиудын харьяаны ахлах сургуулийн бүтцийг өөрчлөх
  • Боловсролын салбарт цахим платформыг ашиглана
  • Ирэх жил нэмж 200 туслах багш, нийт 424 багшийг ажиллуулна.

Ингээд 2023-2026 онд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадвал гурван ээлжээр хичээллэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648344
0 эможи

keyboard_arrow_up