Төрийн албан хаагчдын цалин хөлсийг долдугаар сарын 1-нээс нэмнэ Төрийн албан хаагчдын цалин хөлсийг долдугаар сарын 1-нээс нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг долдугаар сарын 1-нээс нэмнэ

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны зургадугаар сарын 16-нд баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой дараах найман асуудлыг хэлэлцүүлж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлүүллээ. Үүнд:

  1. Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш есөн жилийн дараа шинэчлэн баталж, ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү ойртохоор боллоо.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
  3. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов.
  4. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн долдугаар сарын олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар мөн нөхөн олгоно.
  5. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлнэ. Уг арга хэмжээний үр дүнд:
  • Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрэх ба үүний үр дүнд төрийн захиргааны албан хаагчдын цалин дунджаар 282.3 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Цагдаа, дотоодын цэргийн болон бусад төрийн тусгай албан хаагчийн цалингийн хэмжээ ялгаатай байгааг нэгтгэн тогтоох бөгөөд уг арга хэмжээний үр дүнд төрийн тусгай албаны бага болон дунд албан тушаалтны цалингийн хэмжээ дунджаар 242.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилна.
  • Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг шинэчлэн тогтоосноор үндсэн цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрнэ.
  • Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 750.0 мянган төгрөг болно.

Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ шинэчлэгдэж, албан тушаалын хамгийн бага цалингийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж байгаатай уялдуулан баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга, түүний орлогчийн цалингийн хэмжээ нэмэгдэнэ.

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны  нэмэгдэл олгохжурам”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648349
1 эможи

keyboard_arrow_up