Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзжээ Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзжээ

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд зургаадугаар сарын 28-ны өдөр Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус групп нь бетон зуурмаг, газар шорооны болон өргөх машин, зам барилга, овоолгын машин, салхины эрчим хүч, нефть, нүүрсний тоног төхөөрөмж, угсармал барилгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм байна.

Мөн БНХАУ-ын “Хятадын харилцаа, холбооны барилга” компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Жун-ыг хүлээн авч уулзлаа. 

Тус компани нь  хөрөнгө оруулалт, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашиглалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг, Хятадын төрийн өмчит компани юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй оронд олон тооны тээврийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байна. Талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “TBEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шүпин-тай уулзаж Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа. 

зураг

 

Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648531
0 эможи

keyboard_arrow_up