“Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа“-ны форумаар 3 тэрбум юанийн мөнгөн дүн бүхий 25 гэрээг үзэглэлээ “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа“-ны форумаар 3 тэрбум юанийн мөнгөн дүн бүхий 25 гэрээг үзэглэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа“-ны форумаар 3 тэрбум юанийн мөнгөн дүн бүхий 25 гэрээг үзэглэлээ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.

Форумын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь, БНХАУ-ын ОУХДХ-ны дэд дарга Чен Жиан Ан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын талаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, ноос ноолуур, банк санхүү зэрэг салбарын нийт 90 гаруй компанийн 130 гаруй төлөөлөгч, Хятадын талаас 350 орчим бизнес эрхлэгч оролцов.

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал зөвхөн төр засгийн хамтын ажиллагаанаас гадна бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хоёр улсын ААН-үүд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж, зорьж буйгаараа ихээхэн ач холбогдолтойг хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар ч хандлагаа өөрчилж, олон улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон компаниудтай уулзалт хийж, олон жилийн хугацаанд яригдсан сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн асуудлаар санал солилцсон. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацаанд идэвхтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тул хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, илүү харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагаа бий болж буйг цохон тэмдэглэсэн юм.

Arslan.mn

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улсын хувьд худалдааны эргэлт жилийн 13 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь чамлахааргүй амжилт хэдий ч нийт худалдааны дийлэнх хувийг уул уурхайн бараа бутээгдэхүүн бүрдүүлсэн хэвээр байна. Иймд цаашид бид худалдааг төрөлжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг тодотгоод форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг онцолсон юм.

Форумын хүрээнд Уул уурхайн хамтын ажиллагаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааны салбар хуралдаанууд болон В2В уулзалтууд зохион байгуулагдав.

"Ньюком Групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, "Бодь интернэшнл" XXK-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, "Анна Кашимер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал нар хамтын ажиллагааны төслүүдээ танилцууллаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648556
0 эможи

keyboard_arrow_up