ГЕГ: БНХАУ-ын гаалийн байгууллагатай экспортыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа ГЕГ: БНХАУ-ын гаалийн байгууллагатай экспортыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: БНХАУ-ын гаалийн байгууллагатай экспортыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. 

Энэ үеэр хоёр улс таван төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Үүний нэг болох “Монгол Улсаас БНХАУ-д угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” болон “Монгол Улсаас БНХАУ-д нядалгааны зориулалттай хонь, ямааг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Гаалийн ерөнхий газар хоорондын уг баримт бичгүүд нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648570
0 эможи

keyboard_arrow_up