Ц.Даваасүрэн: Шинэ Хархорин хот ухаалаг, ногоон хот байх төлөвлөлтийг хийнэ Ц.Даваасүрэн: Шинэ Хархорин хот ухаалаг, ногоон хот байх төлөвлөлтийг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Шинэ Хархорин хот ухаалаг, ногоон хот байх төлөвлөлтийг хийнэ

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас шинэ хотууд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв. 

Энэ үеэр шинэ Хархорин хот байгуулах төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулсан юм. 

Тэрбээр "Шинэ Хархорин хот байгуулах шийдвэрийн хүрээнд Үндэсний хороо болон уг ажлыг удирдах захиргааны байгууллага байгуулсан. Одоогоор Хархорин хот байгуулах байршлаа тогтоогоод байна. 

Өөрөөр хэлбэл энэ газар Хархорин хот буюу шинэ нийслэл баригдана гэдэг байршлаа тогтоосон. Үүний дараа инженер геологи болон гидрогеологийн судалгаа, байр зүйн судалгааг энэ жилдээ багтаан тус тус хийж гүйцэтгэнэ. Хархорин хот ухаалаг, ногоон хот байх төлөвлөлтийг хийнэ. Өнөөдөр дэлхий нийтэд хиймэл оюун ухаанд суурилсан төлөвлөлт хийгдэж байна.

Тухайлбал жолоочгүй машин, галт тэрэг, дроны үйлчилгээ болон хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд нэвтэрч байгаа. Энэ бүхэнд зориулсан барилга, байгууламж, зам гүүр, төлөвлөлт хийх шаардлагатай. Манай салбарын шийдэх ёстой зүйл бол боловсон хүчин бэлтгэх явдал" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648687
0 эможи

keyboard_arrow_up