Л.Оюун-Эрдэнэ : Өнгөрсөн жилийн Эдийн засгийн чуулганд дэвшүүлсэн 10 зорилтоо Монгол Улс биелүүлсэн Л.Оюун-Эрдэнэ : Өнгөрсөн жилийн Эдийн засгийн чуулганд дэвшүүлсэн 10 зорилтоо Монгол Улс биелүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ : Өнгөрсөн жилийн Эдийн засгийн чуулганд дэвшүүлсэн 10 зорилтоо Монгол Улс биелүүлсэн

2023 оны 7 сарын 09

Arslan.mn

"Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр жилийн өмнө зохион байгуулсан “Эдийн засгийн чуулган-2022”-оос дэвшүүлсэн 10 зөвлөмжид туйлын хариуцлагатай хандаж, амжилттай хэрэгжүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нүүр бардам хэлж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв. Энэ жилийн чуулганаас ихээхэн үр дүн хүлээж буйгаа хэд хэдэн агуулгаар тодотгов. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа.

Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны 1-р улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны 5 дугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648862
1 эможи

Зочин
2023-07-09 20:46
Ха ха луйварчид хуцан дөө
keyboard_arrow_up