ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Монгол Улсад зочилж байна ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Монгол Улсад зочилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Монгол Улсад зочилж байна

2023 оны 7 сарын 10

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Монгол Улсад зочилж, цар тахлын дараах нөхцөл байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ирээд байгаа билээ. 

Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр Улсын онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ, эрүүл мэндийн салбарын 130 гаруй хүний төлөөлөл ДЭМБ-ын Ерөнхий захирал болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэтэй уулзаж байна. 

Монгол Улсыг Ковид цар тахлыг даван туулахад ДЭМБ-ын дэмжлэг ихээхэн нөлөөлснийг Засгийн газрын нэрийн өмнөөс Шадар сайд С.Амарсайхан удирдлагуудад нь талархал илэрхийллээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Өнгөрсөн гурван жил бид эрүүл мэндийн салбараас хэр хамааралтай амьдардаг вэ гэдгээ ойлгосон он жилүүд байлаа. Энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс маш шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч чадсанд баяр хүргэж, тэмдэглэмээр байна” хэмээгээд бусад улс орон таны улс орноос суралцахуйц хэмжээнд ажилласан гэдгийг онцлон хэлсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648878
0 эможи

keyboard_arrow_up