ЯГ ОДОО: Засгийн газар Оюу толгойн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна
2023 оны 7 сарын 26
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
- Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар,
- “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар,
- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649225
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: