С.Бямбацогтын мөнгө идэх “МЭРГЭН АРГА“ С.Бямбацогтын мөнгө идэх “МЭРГЭН АРГА“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогтын мөнгө идэх “МЭРГЭН АРГА“

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Төрийн байгууллагуудын авто машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж, олон нийтэд ил тод болгох гэж байна. Энэ талаар өнөөдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Мөн ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Энэ ажлыг замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна гэв.

Машины улсын дугаарыг өнгөөр ялгаснаар замын түгжрэл багасдаг бол бүгдийг нь ялгаад тавьчихмаар. Төсвийн мөнгө идэх "мэргэн арга" л байна гэж харагдаж байна. 

Нөгөө талаас  хэдэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрүүдийг санхүүжүүлэх л ажил болох бус уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649835
2 эможи

Зочин
2023-08-20 11:39
Ха ха энэ бол өлөн хулгайчдын мөнгө идэх л арга. Өнгө өөрчлөгдлөө гээд цайрсан хулгайчид өөр болох уу. Ямар хүүхэд хуурч байгаа биш
Дэл
2023-08-18 18:06
Ядаж хаа сэлгүүцэж яваагийн мэдэх боломж юм бишүү
keyboard_arrow_up