Мальдив улстай харилцан ВИЗГҮЙ ЗОРЧИХ тухай хэлэлцээрт гарын үсэг зурав Мальдив улстай харилцан ВИЗГҮЙ ЗОРЧИХ тухай хэлэлцээрт гарын үсэг зурав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мальдив улстай харилцан ВИЗГҮЙ ЗОРЧИХ тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

2023 оны 8 сарын 20

Arslan.mn

Дели хотноо энэ сарын 17-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Д.Ганболд, Мальдив Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зуржээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Мальдив Улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649873
0 эможи

keyboard_arrow_up