Барилгын ажлаа удаашруулж, төсөв нэмж тендерийн хонгил үүсгэсэн 23 компанийн нэрийг зарлана
2023 оны 8 сарын 23
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо.
Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Энэ хичээлийн шинэ жилээс тус хоёр сургууль, нэг цэцэрлэгийг нээхээр боллоо. Он дамжиж, гүйцэтгэл удааширсан обьектууд дээр хар жагсаалт хийх гэж байна. 23 барилгын компанийн ажлыг албан ёсоор зогсоосон. Удахгүй тухайн 23 компанийн нэрийг зарлана. Тендер авахдаа будлиантуулсан, олон жил дамнуулж төсвийг нэмж тендерийн хонгил үүсгэсэн компаниуд байгаа юм. Тиймээс цаашид төрөөс ямар нэгэн тендер, ажил авах эрхийг нь хориглож хар жагсаалтад оруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна" хэмээн тодотголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650030
0 эможи
Зочин
2023-08-23 15:57
Арай л дэндүү сэтгэлгүй хүмүүс бол барилга,зам гүүрийн помпаниыхөн юмаа ийм хүмүүсээс тендер бүү өгч байгаачээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: