ТАНИЛЦ: ХНХЯ-ны ТНБД-аар томилогдсон Э.Ганхүү ГЭЖ ХЭН БЭ ТАНИЛЦ: ХНХЯ-ны ТНБД-аар томилогдсон Э.Ганхүү ГЭЖ ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: ХНХЯ-ны ТНБД-аар томилогдсон Э.Ганхүү ГЭЖ ХЭН БЭ

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Засгийн газраас ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Ганхүүг томилжээ. 

Э.Ганхүү нь Нийслэлийн төсөв санхүүг хариуцдаг газар буюу Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээс эхлээд дарга нь хүртэл дэвшсэн нэгэн юм. 

Түүний хувьд Хотын дарга Су.Батболд, С.Амарсайхан нарын үед Санхүү, төрийн сан хариуцсан даргаар нь ажиллаж байгаад, 2020 оны сонгуулийн дараа Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга болсон юм.

Түүний хөрөнгө орлогын мэдээллийг харвал,

Түүний хувьд хувьдаа ямар нэгэн бизнесгүй, өр зээлгүй гэдгээ 2022 оны ХОМ-тээ мэдүүлжээ. Шинэхэн Төрийн нарийны ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ. Тэрбээр НЭГ тэрбум 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тодруулбал, хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшинтай.

Таван жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ 750 сая төгрөг байсан бол 2019 онд тэрбум болсон хэмээн мэдүүлжээ. Сонирхолтой нь түүний үл хөдлөхийн үнэлгээ ийнхүү огцом нэмэгдэхэд Э.Ганхүүгийнх гэр бүлээрээ жилдээ 135 сая төгрөгийг олж байв. Мэдээллийн эхэнд дурьдсанаар түүний хувьд өөрийн бизнесгүй. Мөн дээрээс нь нийслэлд багагүй хугацаанд удирдах албан тушаал хашсан түүнд эзэмших эрхтэй ГУРВАН газар бий. Үнэт эдлэл нь 53 сая төгрөг, машин нь 120 сая төгрөгөөр үнэлэгддэг. Ийнхүү төрийн албанд насаараа шахуу ажилласан тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй бүсгүй Төрийн нарийн бичгийн дарга гэх ТӨРИЙН ӨНДӨР албан тушаалтны нэг боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
650098
9 эможи

Zochin
2023-08-25 19:02
Паа төрд ажиллаад яаж ийм хөрөнгөтэй болж байнаа
нн
2023-08-25 18:19
аа
Ганхүү
2023-08-25 15:07
Орон сууц авилгад авч. Тэгжээ...
keyboard_arrow_up