Ч.Алтанзаяа: Зам ашигласны хураамжийн төлбөр бага учир АРЧЛАЛТ МУУ байна Ч.Алтанзаяа: Зам ашигласны хураамжийн төлбөр бага учир АРЧЛАЛТ МУУ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Алтанзаяа: Зам ашигласны хураамжийн төлбөр бага учир АРЧЛАЛТ МУУ байна

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна.

Энэ үеэр "Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа: Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна.  Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.

Arslan.mn

"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг: Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, 8 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг. Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.

Arslan.mn

"Эм Си Пи Жи Ар " компанийн захирал Б.Ананда: Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд авто зам ашигласны хураамжийг нэмэх хэрэгтэй. Олон улсад авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг. Ийм жишиг рүү явбал замын сангийн хөрөнгө нэмэгдэж, тэр хэрээр арчлалт ч эрс сайжирна.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр авто замын арчлалт хийж байна. Авто замын менежментийн системийг бодитоор хэрэгжүүлдэг болбол эх үүсвэр, төсөв ч шийдэгдэнэ. Нийслэлд 4 газар зам ашигласны төлбөр хураах цэг цахимжсан ч төлөлт хойрго байна гэсэн. Тухайн иргэн автомашинаа оношлуулахад урьдчилан төлбөрийг нь аваад, дараа нь явсан км-ээр нь тооцдог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650138
0 эможи

Зочин
2023-08-28 14:08
Манангын хулгайчууд мөнгө хулгайлж ханахгүй новшнуудыг яаралтай татан буулгаж хариуцлага тооцоцгоох хэрэгтэй
Bayaraa
2023-08-28 10:30
Дэлхийн стандартад нийцсэн зам тавьчих тэгвэл тэр жишгээр нь төлж болж байна.
Зочин
2023-08-28 10:23
Гол нь зам ашигласны хураамжаа иргэдээс 100% авч чадахгүй байж битгий хуцаад бай. Төлдөг хэдэн хүнээ л мөлжих юм бодож олдогоо одоо боль. Өөрөөр сэтгэж ажиллаж чадахгүй бол зайо.
keyboard_arrow_up