Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав

2023 оны 9 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

Олон зууныг дамнасан эртний харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх төрийн айлчлалын үеэр Пап Францистай уулзаж байгаадаа баяртай буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Мөн энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Ерөнхий сайд, “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650418
0 эможи

keyboard_arrow_up