Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн Увс, Ховд, Говь-Сүмбэр, Дорноговь аймагт ажиллана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн Увс, Ховд, Говь-Сүмбэр, Дорноговь аймагт ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн Увс, Ховд, Говь-Сүмбэр, Дорноговь аймагт ажиллана

2023 оны 9 сарын 04

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн иргэдтэй уулзжээ.

Иргэд шүүх засаглал, 5Ш ажиллагаа, ажлын байр нэмэх, малын түүхий эдийг үнэд хүргэх, эрүүл мэндийн байгууллагын хангамжид анхаарахыг Засгийн газрын тэргүүнээс хүссэн байна.  

Ерөнхий сайд өчигдөр (2023.09.03) Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцжээ. Тэрээр “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн ТЭЗҮ боловсруулах багтай хамт орон нутагт ажиллаж байна. Говь-Алтай аймагт өнөөдөр ашиглалтад орсон “Сэрвэн” нарны цахилгаан станц, Тайширын УЦС дээр Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэгцээд баригдвал манай улс эрчим хүчний салбарт том алхалт хийнэ. Эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл юм. Энэ алхам хол биш” гэжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нартай үед нарны Сэрвэн цахилгаан станцаа ажиллуулаад Тайширын усан цахилгаан станцын усыг нөөцөлнө. Нар жаргасны дараа Тайширын усан цахилгаан станц ажиллана. Ингэж нэгийгээ нөхөх нар, салхи, усан цахилгаан станц Говь-Алтай аймагт бүрдлээ. Алтай, Улиастай эрчим хүчний систем нарны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650460
1 эможи

keyboard_arrow_up