Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг, Х.Баттулга нар экспортоо хааж, ХАА-н салбар ухарч байсан Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг, Х.Баттулга нар экспортоо хааж, ХАА-н салбар ухарч байсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг, Х.Баттулга нар экспортоо хааж, ХАА-н салбар ухарч байсан

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Одоо 3.9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна.

Эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгдсэн.

Цаашид уул уурхайн салбарт явж буй гэрээ хэлэлцээрийг ил тод байлгахад чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Биржээр зөвхөн нүүрс зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдрийг борлуулахаар болсон. Энэ есдүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр болруулахыг холбогдох байгууллагуудад даалгасан." гэв.

Мөн тэрбээр " Хөдөө аж ахуйн салбарын экспортод том ухралт 2014 онд гарсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, "Женко" Х.Баттулгыг сайд байхад экспортоо хааж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнийг болиулсан. Энэ жил ноолуур асуудалгүй харьцангуй өндөр үнээр гарч, борлуулагдсан. Бүх зүйлээ хааж хөгжсөн салбар дэлхий дээр байхгүй. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650554
0 эможи

Зочин
2023-09-06 20:33
Боловсролын салбар ухарсаар нухэнд унах нь!
keyboard_arrow_up