Д.Амарбаясгалан: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай... Д.Амарбаясгалан: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай...

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэр тэрбээр " УИХ-ын сонгуулийн намын жагсаалтанд эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтаана. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш харин салбарын дуу хоолойг л тусгаж буй хэрэг. Дарга нар жагсдаг гэдэг ойлголтыг үгүй хийнэ. Сайд гэдэг албан тушаал манлайлагчийн хийдэг ажил. Иймээс манлайлагчид намын нэрсийн жагсаалтын ард нуугдах шаардлаггүй. Орон нутгаар ажилласан. Энэ үеэрээ харж байхад иргэд асуудалд их өргөн хүрээтэй ханддаг болсон байна.

Хавар үнийн өсөлт, цалин, тэтгэвэр их ярьж байсан бол сая орон нутгийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал дээр засаг төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?  гэж ярьж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг цаасаар авч үзвэл 70, 80 хувьтай гээд гаргах боломжууд байна. 

"Aqua garden" хотхоны хохирлыг төсвөөс гаргах боломжгүй. Буруутай үйлдэл хийсэн, шийдвэр гаргасан этгээдүүд төлөх ёстой. Улаанбаатар хотыг удирдаж байсан этгээдүүд шийдвэрээ тайлбарлах хэрэгтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650565
1 эможи

Зочин
2023-11-01 03:29
Эд нар мөрийн хөтөлбөрөө100% биелүүлсэн учир одоо болно.харьж тайван амарцгаа.их ядарсан бна.одоо болно.бусад хүмүүсийн хүчийг одоо үзье!!!!!!
Иргэн
2023-10-31 19:22
Та нар улс эх орноо, газар нутгаа, ард түмнийхээ амьдралыг газар дээрээ буугаад хараа! Баялагтаа эзэн болгоно гээд байсан яасан хаана байнаа? Энэ олон хулгай луйварыг хэн хийгээд байна танай нам, танай эрх баригч нар хийгээд улсаа тонож луйвардаж байна. Ичмээр харамсмаар байна юун 70,80% бэ?! ОО% байна хуулиараа бол та нар Монгол төрөөс зайлж зайгаа тавьж огцорох ёстой шүү!
РАВДАН
2023-10-03 17:24
99%-тай бга бх аа.
Иргэн
2023-09-16 11:55
МАН-ын мөрийн хөтөлбөр цаасан дээр 70-80%... ха ха ха амьдрал дээр 7-8% хүрдэггүй ийм л байна матар аа! Чи та нар нүдээ нээгээд хардаа улс эх орноо газар нутгаа, ард түмнийхээ амьдралыг болж бүтэж байгаа юм байгаа муу? Бүх юмаа гаднаас авдаг гадны хараат дотооддоо нэгч олигтой үйлдвэр байхгүй, ЭМ-ийн салбар бүүр дорд орчихсон хүн ард нь өвчлөлөөр эндсэн ийм л улс үндэстэн болсон байна МАНгарууд аа!
keyboard_arrow_up