Цай Вэньруй: Монгол орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хэзээ ч мартахгүй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, өнөөдөр эх орондоо буцаж байгаа юм байна.
Тэрбээр цахим хуудастаа " 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцаж ажиллаж амьдарсан. Энэ сайхан орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн бичжээ.
маргааш нутаг бүрмөсөн буцлаа.30 гаруй жил монгол оронтой холбогдаж суралцаж ажиллаж амидарсан.Энэ сайхан орон зочломтгой ард түмэн тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн.энэ бүхнийг хэзээ ч мартахгүй,үүрд дурсна.та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөё — Wenrui Chai Цай Вэньруй 柴文睿 (@ChaiWenrui) September 7, 2023