Батлан хамгаалахын яам, харьяа байгууллагууд  ШИЛЭН ДАНСАА хөтөлдөггүй Батлан хамгаалахын яам, харьяа байгууллагууд ШИЛЭН ДАНСАА хөтөлдөггүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Батлан хамгаалахын яам, харьяа байгууллагууд ШИЛЭН ДАНСАА хөтөлдөггүй

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

Батлан хамгаалахын яамны  "Шилэн данс"  ажиллахгүй байгаа бөгөөд 2023 он гараад хөтлөөгүй байна.

Тодруулбал, хуулийн дагуу  яам, харьяа газрууд орлого, зарлагын мэдээллээ заасан хугацаанд үнэн зөв, ил тод мэдээлэх ёстой.  Гэвч  тус байгууллагын шилэн дансыг шүүхэд  2023 он гараад орлого, зарлагын мэдээлэл огт оруулаагүй,  төсөв гүйцэтгэлийг хөтлөөгүй байна.

Уул нь Шилэн дансны хуулийг төрийн болон төрийн оролцоотой бүхий л байгууллагуудад дагаж мөрдүүлэхээр хуульчилж, шилэн дансыг нээсэн. Гэтэл Шилэн дансны хуулийг голлон хэрэгжүүлэх Төсвийн ерөнхийлөн захирагч Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаяр хугацаандаа зарлагын мэдээллээ хөтлөхгүй байгаа нь анхаарал татаж байна. 

Мөн өчигдөр БХЯ-ны харьяа газар Зэвсэгт хүчний жанжин штаб ШИЛЭН ДАНСАА хөтөлдөггүй, сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулаад суугаа С.Ганбямба генералын талаар бид мэдээлсэн.

Тодруулбал,  Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн шилэн дансыг шалгаж үзэхэд, энхийг сахиулагчдын цалингаас татвар авч бүрддэг тус сангаас  ЗХЖШ-ын дарга, Бригадын генерал С.Ганбямба өөрийнхөө нислэгийн тийзний үнэ болох 27,900,000  төгрөгийг гаргуулсан байжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650704
0 эможи

БХЯ
ЗХЖШ
С.Ганбямба

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up