Х.Болорчулуун: Хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш тохиож буй анхны тохиолдол Х.Болорчулуун: Хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш тохиож буй анхны тохиолдол
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Болорчулуун: Хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш тохиож буй анхны тохиолдол

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулж байна. Тодруулбал ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун энэ жилийн ургац сайн байгааг мэдээллээ.

Тэрбээр "2023 оны урьдчилсан балансаар үр тариа 500 гаруй мянган тонныг хурааж авна. Үүнээс стратегийн хүнс болох улаан буудай 480,000 тонныг хураана. Энэ жил 330 га талбайд улаан буудай тариалснаас 14 га нь мөндөрт цохиулсан байна. 316,000 га талбайгаас 15 центр ургац авна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс  3.9 центрээр илүү улаанбуудай авах юм. Ургацаа цаг хугацаатай уралдан хураачихвал гаднаас улаанбуудай авахгүйгээр гурилын будааг хангах, нөөц бүрдүүлэх боломжтой.

Төмсийг 100% дотоодоосоо хангана. Хүнсний ногоог 14,000 га талбайд тариалсан, 165,000 тонныг хурааж авна. Хүнсний ногооны хангамж 82%-д хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

Одоогоор хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш тохиож буй анхны үзүүлэлт. Цаашид гаднын чанартай, чанаргүй ногооноос дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого баримтална.

65,000 тонн тосны ургамал хурааж авна. 10 гаруй мянган оюутан ургац хураалтад ажиллах төлөвтэй байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650785
0 эможи

pk
2023-09-14 13:02
авсан хойноо үр дүнгээ яримаар байна. Маргааш тэнгэр муухайраад хүйтрээд хамаг тариа ногоог чинь хөлдөөчих вий дээ.
keyboard_arrow_up