Д.Амарбаясгалан: Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа Д.Амарбаясгалан: Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа

2023 оны 9 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл 10 аймагт ажилласан, үлдсэн аймагт энэ сардаа очно. Энэ ажлын зорилго бол улсын төсөв аравдугаар сарын 1-нд өргөн баригдахаас өмнө тухайн орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалттай холбоотой иргэдийн саналыг авах юм.

Ажилласан 10 аймагт голдуу дэд бүтэц тулгамдаж байна. Аймаг орон нутгийг холбосон авто замын төслийг хэрэгжүүлэх тал дээр ард иргэд олон санал хэлж байна. Говь-Алтай аймгийг Завхантай, Ховд аймгийг Увстай холбох асуудлыг ярьж байна. Дулаан хангамж, түүний дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудалд болсон байна.

Өчигдөр Төв аймагт ажиллалаа. Энэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй асуудал үүсжээ.

Тиймээс сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдүгээрт авч хэлэлцээч гэдгийг иргэд хэлж байна. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651023
2 эможи

Иргэн
2023-09-20 22:00
Түүх нь яахав ээ, модоо л битгий хугалж гэмтээгээсэй!!!
Зочин
2023-09-20 15:03
Самар одоо хэзээ болтол түүнэ гэсэн үг вэ уулын самар дууссан одоо наал хориогоо тавиач
keyboard_arrow_up