Ховд аймгийн Булган боомтоор гурван улсын тээвэр нэвтэрлээ
2023 оны 9 сарын 24
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өнөөдөр нэвтэрлээ.
Ховд аймгийн Булган боомтоор есдүгээр сарын 23-ны өдөр гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачааг тээвэрлэлээ.
Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шиньжианы Үрэмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.
Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэх байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651137
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: