ЯГ ОДОО : Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2023 оны 9 сарын 26
Засгийн газраас ээлжит хуралдаанаа наашлуулж өнөөдөр буюу 09 дүгээр сарын 26-ны өдөр хийж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан хуралдааны товыг ийнхүү наашлуулсан аж.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:
- Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ
- Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
- “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна зэрэг шийдвэрүүдийг гаргасан билээ.
Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн болон төсвийн асуудал хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй болоогүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651199
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: