Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өгсөн талаараа өнөөдөр /2023.10.02/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь юу гэвэл улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.

Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёс зүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна. 

Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651351
0 эможи

keyboard_arrow_up