ТӨСӨВ 2024:  Төрөөс малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөд 25.1 тэрбум төгрөг зарцуулна ТӨСӨВ 2024: Төрөөс малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөд 25.1 тэрбум төгрөг зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ 2024: Төрөөс малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөд 25.1 тэрбум төгрөг зарцуулна

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. 

Тухайлбал, өнгөрөгч хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж, баталсан.  Ингэхдээ эл хуулийн төслийн заалтууд дундаас малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх заалт олон нийтээс багагүй шүүмжлэлийг хүртсэн. Хэдийгээр ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч хуулийн төсөл УИХ-аар дэмжиж, батлагдсан тул ирэх оны төсвийн төсөлд тусгагджээ.

Тодруулбал, эл заалтад 55.3 мянган малчин хамрагдах бөгөөд төсвийн төсөлд тусгагдсанаар 25.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.

Нийт 55 мянга гаруй малчин хамрагдах юм байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцахаар болсон уг заалттай холбоотойгоор нийт 11.4 мянган  эцэг, эхэд 10.4 тэрбум, тэтгэвэр тооцох хугацааг 7 жилээс 5 жил болгож буурласан шийдвэрт нийт 55.5 мянган ахмад хамрагдах бөгөөд 20.6 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах хуулийн өөрчлөлтийн хүрээнд нийт 55.3 мянган ахмад настанд 25.1 тэрбум төгрөг, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зорилтын хүрээнд 2 хувийн шимтгэлээр хуримтлал үүсгэнэ. Үүнд 389.4 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651401
0 эможи

U
2023-10-04 10:56
Яасан гэж малчидын нийгэмийн даатгал тэтгэвэр бүх юмыг татвар төлөгч бид нар төлөх ёстой юм бэ.даварчихсан муу малчид хэмжээгүй баян болчихсон дээр нь их нарийхан өчнөөн бэлэг сэлт мөнгө зараад очиход ганц хонь өгч чаддаггүй 2 ш халтар ааруул өгөөд явуулдаг хамгийн муухай шуналтай өөдгүй улс чинь эд нар болсон шүү дээ.юм ойлгохгүй амиа бодсон.юу юм бэ эд нарт тэжээл мэжээл улсаас өгч байдаг наадуул чинь зөвхөн өөрсдийхээ төлөө амьдарч бгаа хувиа хичээгчид ш тэй
keyboard_arrow_up