Д.Амарбаясгалан: “Тэнүүн Огоо“ компанийн захирал А.Ганхуягийг Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан
2023 оны 10 сарын 04
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр " Би "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаар ирж уулзсан юм билээ. Миний өмнө сонссон мэдээллээр Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Би автобустай холбоотойгоор тендерт нь юм уу эсхүл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж ажиллаж үзээгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651414
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: