Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултаас “ЗУГТАВ“ Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултаас “ЗУГТАВ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултаас “ЗУГТАВ“

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

12-хон настай цэцэг шиг охин алга болоод хоёр өдөр, хоёр шөнө боллоо. Хүүхдийн асуудал хариуцсан сайд нь одоо болтол таг байсан.

Тэгвэл сэтгүүлчид дөнгөж сая ХНХ-ын сайд Х.Булгантуяаг Төрийн ордоноос олж авч, хүүхдийн эрхийг хамгаалах улсын ерөнхий байцаагч хүний хувьд ямар арга хэмжээ авах, юу хийж талаар асуусан боловч "Ерөнхий сайд дуудаж байна" хэмээн сэтгүүлчдийн асуултаас “ЗУГТАВ“.

Ахиад ч охид алга болохгүй гэх баталгаа алга. Бид улсаараа юу хийх ёстой вэ, засаг төр яаж ажиллах ёстой вэ, ядаж гарч ирээд ярихгүй юм уу?

Х.Булгантуяа сайдаа та хүүхдийн эрхийг хамгаалах улсын ерөнхий байцаагч гэдгээ мэддэг үү...

Сэтгүүлчдийн өмнө шүгэл үлээх гэж оролдсон шиг ээ, парламентын танхимдаа шүгэл үлээнэ үү. Сандал суудал, албан тушаал, тендер ярих болохоор гарч ирээд хүүхдийн төлөө ажиллах болохоороо НУУГДААД СУУДАГ САЙД бидэнд хэрэггүй ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651472
0 эможи

keyboard_arrow_up