Сонгуулиас 2 сарын өмнө цалин, тэтгэвэр, халамжийг 881 тэрбумаар НЭМНЭ
2023 оны 10 сарын 10
Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр төсвийн төсөлд тусгаж үүнд 881 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэрийг оны эхнээс эсвэл хоёрдугаар хагас буюу долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлдэг. Харин ирэх онд дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэхээр шийдсэн нь олон нийтийн сэтгэл зүйг сонгуульд бэлтгэх гэсэн зорилготой бололтой. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр төлөвлөжээ. Тухайн нэмэгдлүүдээс онцлох заримыг нь танилцуулъя.
- Хөдөө суманд ажиллаж байгаа 51.8 мянган төрийн албан хаагчдын үндсэн цалинг 40, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа 53.4 мянган төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмж, орон нутгийн нэмэгдэл цалин олгоно.
- 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны 3.9 мянган албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.
- Гаалийн байгууллагын алслагдсан хилийн боомтод тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 1.2 мянган байцаагчид таван жил тутамд нэг удаа 12 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.
- Орон нутгийн тохижилт үйлчилгээний ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
- Орон нутагт ажиллаж буй багш нарт эхний удаа таван жилд, дараагийн удаа гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
- Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүхийн шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид 5 жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
1
651608
5 эможи
Зочин
2023-11-10 19:36
Орон нутаг дахь боловсон хүчнүүдийг дэмжих нь маш збв
Зочин
2023-10-10 19:39
Аймаг сумдын шүүх шинжилгээны алба хаагчдад 5 жилын мөнгийг өгөх хэрэгтэй хамгийн хэцүү ажил
Зочин
2023-10-10 11:38
Ingelee geed dahij songogdono gej goridoj baival TUI MAI shuu
Ц. Эрдэнэбат
2023-10-10 10:29
Их л сүр дуулиантай ярьж, бичиж байгаад дахиад л 10%-дах байх...ккк
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: