Б.Бат-Эрдэнэ боксын холбоог санхүүжилтээр нь боомилж, Б.Чинзориг арбитрын шүүхэд хандлаа Б.Бат-Эрдэнэ боксын холбоог санхүүжилтээр нь боомилж, Б.Чинзориг арбитрын шүүхэд хандлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ боксын холбоог санхүүжилтээр нь боомилж, Б.Чинзориг арбитрын шүүхэд хандлаа

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Спортын сайд Б.Бат-Эрдэнэ тамирчнаас нь допинг илэрсэн боксын холбооны санхүүжилтыг зогсооно гэж мэдэгдсэн. Харин  боксын холбооноос дээрх мэдэгдлийг хэт улс төржсөн гэж тодотгон арбитрын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц үйлдэл гэжээ.

Тодруулбал, "ХАНЖОУ-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн ч допинг илэрсэн нь тогтоогдсон ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Боксын холбоо шигшээ багаас хөөх шийдвэр гаргаж, дасгалжуулагч нартаа арга хэмжээ авсан байна. Тухайлбал, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох, туслах дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Д.Эрдэнэбаяр нарт нээлттэй сахилгын хариуцлага тооцохоор болжээ.

Харин гавьяат тамирчин Б.Чинзориг допинг илэрснээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Олон улсын спортын арбитрт хандсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651992
2 эможи

Tamircnin
2023-10-21 21:54
Baterdene ee chi buhiin xolbooniihoo sanhuujiltiig zogsoogoocn.Buhiin holboonii cnini dopingiin asuudal Olon jil yrigdaj bga bh snu saidantsar guai.
Зочид
2023-10-20 12:56
Б.Чинзориг Олон улсын спортын арбитрт хандсан маш зөв асуудал. Өөрөө хэрэглээгүй тул шударгаар хандах хэрэгтэй. Бат-Эрдэнэ та битгий улс төржөөд байгаач. Допингийн дарга гээд бгаа Ц Уугангэрэл та Чинзоригийг допинг хэрэглэсэн гэж зурагтаар гараад байсан. Хөдөлмөрлөсөн тамирчнаа гэж бодох сэтгэл алга уу.
keyboard_arrow_up