Б.Энхбаяр: Бүх цэргийн ангид шалгалт хийх шуурхай АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа Б.Энхбаяр: Бүх цэргийн ангид шалгалт хийх шуурхай АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Бүх цэргийн ангид шалгалт хийх шуурхай АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа

2023 оны 11 сарын 15

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр "Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо.

Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд буюу зэвсэгт хүчний, хилийн, дотоодын цэргийн ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.

Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652772
0 эможи

Иргэд
2023-11-17 14:03
Алс хязгаар хил дээр байгаа нялх хүүхдүүдийн эрүүл мэнд яаж байгаа болдоо застав анги ньих хол 5-7 нийлээд хоол нойргүй явдагиим байлаа өрөвдмөөр хүний үрс
keyboard_arrow_up