Б.Жавхлан: 4.9 их наядын төсөвтэй 692 шинэ төсөл, арга хэмжээ эхэлнэ
2023 оны 11 сарын 15
Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан " Өнгөрсөн долоо хоногт 2024 оны улсын төсөв батлагдсан.
2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны газраар, яамдуудаар, аймаг орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжиж ийм хэмжээний ажил хийгдэнэ гэсэн үг.
- Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, арга хэмжээ
- Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл, арга хэмжээ
- Соёлын салбарт 153,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 44 төсөл, арга хэмжээ
- Барилга хот байгуулалтын салбарт 423,9 тэрбум төгрөгийн 59 төсөл, арга хэмжээ
- Эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээ
- Эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн 78 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652775
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: