Манай улс Иранд 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортлов Манай улс Иранд 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортлов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Манай улс Иранд 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортлов

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Исламын Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдан, үргэлжлүүлэн “Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд махны экспортыг нэмэхэд онцгой анхаарч байгаа. Энэ оны арван нэгдүгээр сарын байдлаар манай улс Исламын Бүгд Найрамдах Иран Улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортлоод байна. Цаашид энэ тоог нэмэх боломжтой. Монгол хонь бэлчээрийн ургамал иддэг тул махны амт, чанар дэлхийд дээгүүрт тооцогддог” гэв.


Сонирхуулахад , Иран Улс нь 19 сая хүн амтай, эдийн засгийн хувьд томоохон зах зээл эргэлддэг тул мах, махан бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эд шаардлагатай байдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652810
0 эможи

Зочин
2023-11-17 20:37
19 hudalaa shuu
keyboard_arrow_up