Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул НОЦТОЙ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАН-д Ч.Хүрэлбаатар хамгийн их эрх мэдэлтэй байгаа гишүүн. 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, 5 удаа сайдаар ажилласан. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь УИХ-ын гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гээд хадаг бариад гүйдэг байсан гэдгийг бүгд мэддэг. Өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй. Ийм хүн Монгол улсын газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна.

Судлаад үзэхээр гадны хөрөнгө оруулалт нэртэй үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах хуулийн төслүүд удаа дараа орж ирсэн байна. 50 мянган доллар л оруулаад ирэх юм бол Монгол улсад чөлөөтэй амьдардаг, оршин суудаг болно гэх агуулгатай хуулийг ч оруулж ирсэн. Шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуулийн төслөө олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад эргүүлэн татаж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Үүний дараа Ч.Хүрэлбаатар ахиад ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа юм.

Би шоронд орохоос айхгүй газар нутгаа алдахаас айж байна. Монгол Улс ядуу байна, газар нутгаа зарна гэдэг төрийн сайд байж болох уу." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
653071
2 эможи

keyboard_arrow_up