С.Амарсайхан: Малын хивэг, тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсооно
2023 оны 11 сарын 30
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндрээд буй. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол найман аймгийн 26 сум зудархуу байна. Иймд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан" Нийт нутгийн 50 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна. Иймд дотоодын хивэг, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малын хивэг, тэжээлийн экспортыг ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653111
1 эможи
Зочин
2023-11-30 16:45
Күэээ овоошдэээ тэгмээр дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: