Б.ЭНХБАЯР: Нүүрсний хэргийн хоёр дахь Сонсголд “МАНАЙ НАМЫНХАН“ олноороо дуудагдана, БИТГИЙ ХАМГААЛААРАЙ
Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр буюу ирэх ДАВАА ГАРАГТ эхлэх бөгөөд өнөөдөр сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг тогтоож, хэн хэнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах вэ гэдэг тодорхой болгоно.
Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгайн гэх хэргийн нээлттэй сонголын эхний сонсгол нь жижиг Тавантолгойтой холбоотой асуудал, хоёр дахь сонсгол нь том Тавантолгойтой холбоотой асуудал яригдана.
Эхний сонсгол Ардчилсан намынхан их болохоор намаар нь ялгалаа гэх байх. Хоёр дахь сонсгол дээр ардчилсан намынхан гайхах байх. Учир нь манай намынхан олноороо дуудагдана.
Манай намынханыг битгий хамгаалаарай. Нам дамжин хамгаалж, нам дамжиж хулгай хийдэг үйлдлээ намууд болих ёстой. " гэв.