С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэх мэдээлэл гарч буй. 

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана. Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна.

Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудлыг ярьж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653224
1 эможи

Зочин
2023-12-06 20:23
Нисэх буудлыг ашиглах естой шуу. Тээр алс руу явах гэж беен асуудал!!!
keyboard_arrow_up