Ж.Ганбаатар: Шатахуунаас болж хүндрэл учруулж буйд хүлцэл өчье
Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өгч байна.
Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ- ийн сайд Ж.Ганбаатар "АИ-92 өнөө маргаашдаа нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Жолооч бүхэн саваа дүүргэхээр эрэлт хоёр дахин нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт тасрахгүй. ОХУ өнгөрсөн жил өгсөн хэмжээний бензинийг нийлүүлсээр байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр 78 мянган тонн АИ-92 ирсэн.
Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна.
Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.
ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.
ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.
Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна" гэв.