Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
2023 оны 12 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ,
- “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ,
- “Хүний эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ,
- Аймаг, орон нутгийн цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 26 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653407
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: