Д.Амарбаясгалан: Манайх үр удмаараа нүүрс, газар ухах бизнес хийдэггүй. Хийх сүсэг бишрэлгүй айл өрх
Нүүрсний сонсгол 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн Нүүрсний сонсголд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэрчээр дуудагдаад буй. Мөн гаалиар бүртгэлгүй нүүрс гаргасан иргэдийн дунд түүний нэр ч байгааг сонсголоор мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга, сайд Б.Амарбаясгалан "Өчигдөр олж сонссон мэдээллээр 2016 оноос өмнөх цаг үеийн мэдээллийг устгасан гэдэг асуудал яригдсан. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос тодорхой мэдээлэл өгөх байх.
Хилээр бүртгэлгүй гарсан машины жагсаалт дотор миний нэр орсон байсан. Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй айл өрх. Энэ тухай өмнө нь хэлж байсан. Намайг нүүрсний бизнестэй холбох гэж огт мэдэхгүй компанийн нэрийн ард Амарбаясгалан гээд бичсэн байсан. Хэрэв тийм бол намайг дуудаж асуухгүй байгаа нь сонин байна" гэсэн хариултыг хэллээ.